xansh

Валютын ханш гэж юу вэ?

Нийтэлсэн: 2026 оны 8 сарын 10, 21:54

Юуны өмнө валютын ханшийн талаар ойлголт өгөхөөс өмнө валют гэж юу вэ? гэдгийг тайлбарлая.

Валют гэдэг нь аливаа улсад хэрэглэгддэг мөнгөн тэмдэгтийг хэлнэ. Валют нь цаасан мөнгө, зоос хэлбэрээр байхаас гадна дижитал хэлбэрээр илэрхийлэгдэж болно.

Харин ханш гэдэг нь аливаа зүйлсийн хоорондын тогтоосон үнэ, харьцааг илэрхийлдэг.

Тэгвэл эдгээр ойлголтыг нэгтгэн валютын ханш гэж юу болохыг тодорхойлбол:

Нэг улсын мөнгөн тэмдэгтийг нөгөө улсын мөнгөн тэмдэгтээр солих тогтоосон үнэ буюу илэрхийлсэн харьцааг валютын ханш гэнэ.

Өөрөөр хэлбэл, нэг валютыг нөгөө валютаар хэдээр сольж болохыг валютын ханш харуулдаг. Жишээлбэл, 1 ам.доллар = 3,500 төгрөг гэсэн ханш байвал 1 ам.долларыг 3,500 төгрөгөөр солих боломжтой гэсэн үг.

Валютын ханшийн жишээ

Валютын ханшийг өдөр тутмын амьдралын энгийн жишээгээр ойлгоё.

Жишээ 1: Ам.доллар ба төгрөг

Хэрэв:

1 USD = 3,500 MNT

гэж байвал 1 ам.долларыг 3,500 төгрөгөөр үнэлж байна гэсэн үг.

Тэгвэл 100 ам.доллар:

100 USD × 3,500 MNT = 350,000 MNT

буюу 350,000 төгрөгтэй тэнцэнэ.

Жишээ 2: Евро ба төгрөг

Хэрэв:

1 EUR = 4,000 MNT

байвал 50 евро нь:

50 EUR × 4,000 MNT = 200,000 MNT

буюу 200,000 төгрөгтэй тэнцэнэ.

Жишээ 3: Хоёр гадаад валютын ханш

Валютын ханш заавал төгрөгтэй харьцсан байх албагүй. Жишээлбэл:

1 USD = 1,000 KRW

гэж байвал 1 ам.долларыг 1,000 БНСУ-ын воноор худалдан авч болно гэсэн үг.

Тэгвэл 100 ам.доллар:

100 USD × 1,000 KRW = 100,000 KRW

болно.

Иймээс валютын ханш гэдэг нь зөвхөн тухайн валютын үнэ төдийгүй, хоёр валютын хоорондын харьцааг илэрхийлдэг ойлголт юм.

Өдөр тутмын ханшийг цаг алдалгүй

Xansh аппыг татаад, Монголбанк болон арилжааны банкуудын ханшийг харьцуулан хараарай.